2013/08/25

Орчлон ертөнцийн тайлагдашгүй аймшигт нууцууд

Уйлж буй жаал хүүг тавьсан айл болгон шатдаг
Crying_Gypsie_Boy, 1969, by Bruno Amadio
Уйлж буй хөвгүүний зургийн учрыг одоогоор  хэн ч тайлж чадаагүй гэдэг. Бяцхан хүүг дүрсэлсэн энгийн нэг уран зураг олон айлыг орох оронгүй болгосон байна. Үүний учир “Уйлж буй жаал хүү” нэртэй уран зургаар ханаа гоёсон айл, албан газрууд удаа дараагаар түймэрт өртсөн ч зураг гал гарах шалтгаан болоод байна уу, үгүй юу? гэдгийг мэргэжилтэн судлаачид тогтоож чадаагүй байгаа аж. Хамгийн хачирхалтай нь түймэрт шатсан байшингуудын цурман дундаас мөнөөх зураг өчүүхэн ч гэмтэлгүй гарч ирж байсан байна. Тайлагдашгүй нууцаараа алдартай Англид энгийн нэг уран зургийн хуулбар гай дагуулдаг итгэмээргүй үзэгдэл гарсаар байлаа. 1985 оны есдүгээр сард Үорк хошууны гал сөнөөгчид дуудлага авмагцаа түймэр гарч байгаа газар ирсэн боловч түймэр дийлдэхээргүй болсон байжээ.  Гал сөнөөгчид даруй боломжтой бүх арга хэмжээг авсан боловч байшин бүхэлдээ шатаж үнс нурам л үлдсэн аж. Харин шатаагүй нэг л зүйл үлдсэн нь “”Уйлж буй жаал хүү” зургийн хуулбар байсан байна. Тэд өмнө нь нэг нурангаас энэхүү зургийг олж байжээ. Энэхүү зүйлийг харсан Петр Холл гэх гал сөнөөгч болсон явдлыг өөрийн ахдаа хэлэхэд ах нь итгэхгүйгээр барахгүй зургийн хуулбарыг  авч ханандаа өлгөжээ. Маргааш нь Петр холлын ахынх нь гэрт гал гарч юу ч үгүй шатаж харин зургийн хуулбар л бүрэн бүтэн үлдсэн аж. Үүний дараагаар тэд “SUN” сонины редакцруу утасдаж энэхүү явдлыг хэлжээ. Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээр энэ тухай цацагдахыг сонссон хүмүүс муу ёр шүглэсэн зураг хэмээн гэртээ байгаа зурагаа хаяцгаажээ. Гэвч зураг байгаа газар түймэр гараад зогсохгүй зургийг устгахыг тусалсан хүмүүс хүртэл түймрийн хохирогч болцгоожээ. “SUN” сонины редакцид уйлж буй жаал хүүгийн зураг олон мянга ирснийг устгасан байна. Үүнээс хойш удалгүй тус сонины байр түймэрт өртсөн юм. Энэхүү зургийн учрыг тайлахаар ажилласан судлаачид юуг ч тайлж чадаагүй аж.
1980-аад оноос нэрд гарч байсан уг зургийг Bragolin хэмээн алдаршсан  Испани зураач Bruna Amadio зуржээ. Тэрбээр 1969 онд Мадридад амьдарч байхдаа Дон Ванилла хэмээх өнчин хүүг олжээ. Хүүгийн эцэг эх түймэрт осолдож өөд болсон бөгөөд хүү үл мэдэгдэх шалтгаанаар амьд үлдсэн байна. Браголины урлан шатаж үгүй болоход тэрээр жаал хүүг буруутган зэмлэхэд хүү ихэд гомдон уйлжээ.Тэр цагаас хойш хэн ч түүнийг  хараагүй гэдэг. 
Гайхамшигт эдгэрэлтүүд
Sky 3
Толгойгүй болсон ч эдгэрсэн хүү
2008 онд Америкийн арван настай Жордон Тайлер хүү толгойгүй болжээ. Хүүгийн сууж явсан машиныг маш хурдтай явсан ачааны машин мөргөсөн байна. Хамгаалалтын бүс зүүсэн байсан хүү маш хүчтэй сэгсрэгдсэний улмаас толгой нь их биенээсээ бараг салсан аж. Ийм тохиолдлын 98 хувьд нь хормын төдийхөнд үхэл тохиолддог бол хүүд аз тохиож амьд үлджээ. Жорданыг эмнэлэгт аваачин мэс засалд оруулж ясыг нь титанин зүйлсээр холбож тогтоосон ч эмч нар хүүг амилна гэдэгт итгэхгүй байлаа. Сэгсэн ч ийм мэс засал хийлгэсэн хүмүүс насан туршдаа тахир дутуу болдог байна. Харин энэ хүү гурван сарын дараа эмнэлэгээс гарахдаа өөрийн хөл дээр явж чаджээ.
47 давхараас унасан ах дүү хоёр
2007 оны 12 дугаар сард ах дүү Алкид, Эдгар Морено хоёр Нью-Йоркийн нэгэн өндөр цамхгийн 47 давхараас унажээ. Тэд өндөр барилгын цонхыг угаадаг ажил хийдэг байсан бөгөөд бэхэлгээний олс нь гэнэт тасарсан байна.  Энэ ослын улмаас Эдгар Морено нас барч харин дүү нь амьд гарчээ. Алкид 16 удаа мэс засал хийлгэсний эцэст 2009 оны нэгдүгээр сард ярьж эхлэн, хоёрдугаар сард нь эмнэлэгээс  гарсан гэнэ. Одоо тэрээр нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж буй төдийг дахин хөлд орж эхлээд байгаа аж.
19 жил ухаангүй хэвтээд сэхсэн залуу
Төмөр замын ажилчин Ян Гржебски 1988 онд гал тэргэнд дайруулжээ. Тэрээр комд орсон учир эмч нар гурван жил л амьдарна хэмээн оншилсон байна. Гэвч Ян Гржебски 2007 онд гэнэт сэхэн ухаан орж эмч нарыг гайхшруулжээ. Түүнийг ийн сэрэхэд коммунизм аль эрт устаж хүмүүс хаа сайгүй гар утсаар ярьж байв. Эмч нарын хэлснээр ийм удаан комд байсан хүн ухаан орсон нь үгүй аж. Дэлхийд бүртгэгдсэнээр хамгийн удаан буюу 37 жил комд байсан нэгэн өвчтөн ухаан орохгүй байсаар хорвоог орхижээ.
Их бие нь хоёр хуваагдсаны дараа амьдарсан хүн
1995 онд Хятадын иргэн Фенг Шулин автын осолд орж их бие нь бараг хоёр хуваагджээ. Шулин хөлгүй болж доод бие нь мэдээгүй болсон байна. Хоёр хуваагдсан биеийг нүүрний арьснаас нь авч ил шархыг тусгай зүйлсээр нөхжээ. Одоо Фенгийн бие сайн төдийгүй хиймэл хоёр хөл дээрээ давгүй явдаг ажээ.   
Сансрын нисэгчдэд тохиолдсон хачирхалтай явдалууд
82509ee6f6693e56big
Сансарт орон орны 400 гаруй хүн ниссэн байдаг байна.Тэд ид шидийн гэмээр сонин үзэгдлүүдтэй  учирч байсан ч тайлбарлах боломжгүй зүйлсийн талаар олонд зарлахгүй байхыг илүүд үздэг ажээ. “Газар дээрхи обьектийн томрох үзэгдэл” гэсэн нэрийг анх Америкийн одон оронч Гарден Купер гарган иржээ.Тэр Төвдийн дээгүүр 300 километр өндөрт нисч яваад анх байшин барилгыг тод харжээ. Байх боломжгүй зүйл. Гэтэл сансрын нисэгч Виталия Севастянова “Би Сочиг харсан. Өөрийнхөө хоёр давхар жижигхэн байшинг хүртэл” гэж бичсэн бол  өөр нэг нисэгч “Бразилийн дээгүүр нисч яваад  цэнхэр өнгийн автобус хурдны зам дээр явахыг тодоос тод харсан ” гэжээ. Үүлэн дунд хөвж байгаа бөөн мөсний фото зураг ч байдаг байна. Сансарт сонсогддог дуу чимээний талаар нисгэгч Владимир Волков “Өвлийн шөнө байлаа. Гэнэт хаа нэгтээ нохой хуцах сонсогдсон. Эхлээд бидэнтэй хамт сансарт нисч байгаад өнгөрсөн лайка нохойны дуутай ижилхэн сонсогдсон ч дараа нь хүүхдийн уйлах дуу болж хувирсан. Үнэхээр айдас хүрэм” гэж бичжээ. Тэрээр 1971 онд сансраас дэлхий рүү буцах замдаа хоёр нисгэгчийн хамт осолджээ. Сансарын нисгэгчдэд хэн нэгэн тэдний араас цоо ширтэж байх шиг мэдрэмж төрдөг гэнэ. Хаа нэгтээгээс” чи хэтэрхий эрт бас буруу аргаар энд ирж . Би чиний өвөг. Хүү минь оройтоогүй дээрээ гэр лүүгээ буц. Бүтээгчийн хуулийг бүү зөрч” хэмээн шивнэх шиг болдог. Дуу хоолой өөртөө итгүүлэхийн тулд нисэгчийн гэр бүлийн нууцыг нь хэлдэг байна. Газар дэлхийгээс хэдэн бээрийн тэртээ хэн шивнэдэг билээ. Ихэнх сансрын нисгэгчид сансарт байхдаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг. Гэвч энэ үнэт баримтаа нийтэд дэлгэхийг хүсдэггүй. Тэднийг ухаан муутай гэж хэлэхээс айсандаа тэр ажээ.

Онигооны цаг


Дүүрэн хүнтэй автобус. Эмэгтэй хүний дуу гарав:
-Та чинь юу хийгээд байна аа… Дуу гарсангүй.
-Хөөө залуу чи юу хийгээд байгаа юм бэ, хэмээн дахиад эмэгтэй хүний дуу гарав. Бас л чимээгүй. Тэгтэл нэг эр тээр урдаас:
-Хөөө залуу чи юу хийгээд байгаа юм бэ, хэлчихээч дээ, бидэнд ч гэсэн сонин байна ш дээ.




Нүцгэнчүүдийн бич. Ресторанд ч бүх хүмүүс нүцгэн үйлчлүүлнэ.
-Үйлчлэгч ээ, та яагаад бид нартай юм ярихгүй байна? Үйлчлэгч дохиж занган:
-Аманд байгаа задгай мөнгө асгарчих гээд байна хэмээн ойлгууллаа.

Цаг агаарын мэдээг худал хэлж их хэмжээний хохирол учруулсан нэгэн цаг агаарын ажилтанг нийтийн өмнө буудан хороохоор талбайд авчрав. Тэгтэл олны дундаас нэг эр хашгирав:
-Хөөө, байж бай, наадахыг чинь ард түмний тусын тулд ашиглах нэг санал байна. Яллагч:
-Ямар санал?
-Наадахыгаа дүүжилчих. Ядаж салхины чигийг зааж байг!

Багш олон жилийн дараа нэгэн шавьтайгаа уулзав.
-За чи юу хийж байна?
-Цаг уурч хийж байгаа…
-Тийм үү, чи уг нь сурагч байхдаа нэг ч худал хэлдэггүй сайн хүүхэд байж билээ, одоо тэгвэл өөр болж дээ…

Дайнд оролцсон ахмад дайчин сургууль дээр яриа хийж байна:
-…тэгээд ойд явж байсан чинь… fuck you … зүүн талаас ч немцүүд …fuck you … баруун талаас ч немцүүд… Багш түүний яриаг таслан:
-Хөөе та чинь… хүүхдүүд…
-Юун хүүхдүүд… fuck you … муусайн фашистууд!!!

Банкны кассны дэргэд нэг эр, мөнгө хүлээн авагчид:
-Та өөрөө дөнгөж сая, 30 мянгатын дэвсгэрт амьдралдаа ч хараагүй гэж хэлээ биз дээ? Тэгэхээр та яаж миний энэ дэвсгэртийг хуурамч гэдгийг нь мэдэж байгаа юм???

Ээж хүүгээрээ тоо бодуулж байна.
-Чамд 6 алим байна гэж бодъё. Талыг нь чи ахдаа өгчихвөл чи хэдэн алимтай үлдэх вэ?
-Тав хагас.

Нэгэн фермерийн утас дуугарав.
-Байна уу, энэ ферм үү? Таны нэг үнээ ямар үнэтэй вэ? Фермер:
-Та татварын байцаагч уу эсвэл миний үнээг дайрчихаа юу?

Нэгэн хувийн компаний захиралын зөвлөлийн хурлаар шинээр ажил орохоор ирсэн оюутнуудаас шалгаруулалт хийж байна. Шалгаруулалтанд орж буй 3 оюутан 3-уулаа онц төгсчээ. Захирал эхний оюутнаас:
-Танай аав юу хийдэг вэ?
-Компаний захирал. Зөвлөлийн гишүүд:
-Оо-оо-оо…Дараагийн төгсөгчөөс:
-Танай аав юу хийдэг вэ?
-Манай аав албан газрын дарга. Зөвлөлийн гишүүд:
-Оо-оо-оо…Гурав дахь төгсөгчөөс:
-Танай аав юу хийдэг вэ?
-Слесарь. Зөвлөлийн гишүүд:
-Хи-хи-хи…Захирал:
-Шинэ хэлтсийн дарга тодорхой боллоо. Энэ хүүхэд бол мөнгөөр биш толгойгоороо төгссөн байна!!!

Нэг грузин зах дээр зөгийн бал зарж байна.
-Зөгийн балаа аваарай… ийм том зөгийнөөс авсан бал шүү гээд эрхий хуруугаа гозойлгоно. Хүмүүс түүнээс асуув:
-Хуруу шиг том зөгий гэж байдаг юм уу?
-Байлгүй яахав,
-Тэгвэл яаж үүрэндээ багтдаг байна?
-Үүрэндээ ордоггүй юм аа, хаалгаараа балаа асгачихаад явчихдаг юм!

Хоёр шинэ орос:
-Би өчигдөр жинхэнэ Өвлийн өвгөнтэй таарлаа.
-Жинхэнэ Өвлийн өвгөн гэж байдаггүй юм аа.
-Байна аа байна.
-Чи яаж мэдсэн юм?
-Би түүнээс, Цасан охиныг чинь нэг шөнө хэрэглэвэл ямар үнэтэй вэ гэж асуусан чинь, 10 доллар гэсэн. Тэгэхээр хүүхний ханш мэддэггүй, ойд амьдардаг нь үнэн байгаа биз?

Компаний захирал онигоо ярина. Нэгэзс бусад нь чанга чанга инээнэ. Түүнээс асуув:
-Чи яагаад даргын ярьж байгаа онигоонд инээхгүй байгаа юм?
-Би өнөөдөр халагдах өргөдлөө өгчихсөн юм чинь…

Бяцхан охин гэртээ гүйсээр орж ирэв.
-Яав миний охин юу болов?
-Гадаа хэдэн эрчүүд намайг хүчиндэх гээд…
-Юу???
-Тийм ээ, намайг гадаа тоглож байсан чинь миний дэргэд 3 архи үнэртүүлсэн ах ирээд:
“-За яахав? Жаахныг татах уу гэсэн…”

-Жентелвомен гэж хэн бэ?
-Хүчиндүүлчихээд, чи намайг хүчиндчихлээ гэж уурладаггүй, та намайг жирэмсэн болгочихлоо гэж тайвнаар хэлдэг эмэгтэйг.

Аав нь гэртээ найзуудаа урьж мөрийтэй покер тоглоно. Банк томорчээ. Тэгтэл бяцхан хүү гүйж ирэн аавынхаа хөзрийг харж байснаа:
-Аав аа, 4 тамга сайн тийм ээ, хэмээв. Аав,
-Тийм ээ, миний хүү хэмээн шивнэв. Нэгэнт ойлгомжтой болсон тул бүгд хөзрөө хаяж банк аавынх нь болов. Тоглоомын дараа хүү:
-Таныг надад өгөх хувиа нэмэхгүй бол би дараа дахиж худлаа хэлж байхгүй шүү…

-Их хурлын гишүүд хуралдаж байхдаа хэрэлдээд л байх юм. Тэгэж болдог юм уу?
-Болохгүй л дээ. Харин хэрэлдэж байхдаа бол хуралдаж болно оо.

Би хоёр найз залуутай. Нэг нь их гоё, сайхан, их сайн залуу…
-Тэгвэл чамд хоёр дахь нь ямар хэрэг байна?
-Хоёр дахь нь “Номо” биш л дээ.

Хүслийг гүйцэлдүүлэгч дээр нэг хүн ирэв.
-Намайг ерөөсөө аз дайрахгүй юм.
-За би таны хүслийг биелүүлье ээ, 100 ногоон. Эр мөнгийг нь өгөв. Хүслийг гүйцэлдүүлэгч:
-Аз аа, миний дүү ороод ир, энэ хүнийг дайраад өг!

Брежнев (Зөвлөлт улсын ерөнхийлөгч асан) онгоцонд орж ирэн суув. Нисэгч:
-Та өөрийнхөө суудалд оч иж суухгүй юу?
-Надад энд суухад таатай байна аа…
-За за, тэгвэл жолоогоо бариад онгоцоо хөөргө дөө…

Сүмд нэг эр ирэв:
-Гэгээнтэн минь би эхнэрийнхээ эзгүй хойгуур хөршийн хүүхэнтэйгээ…
-Хэдэн удаа?
-Хэдэн удаа, хэдэн удаа… Би тан дээр нүглээ наминчлах гэж ирсэн болохоос гайхуулах гэж ирээгүй!

Тарган туранхай хоёр Гишүүн таарав. Тарган нь:
-Чамайг харахаар л Монгол орон өлсгөлөнд автчихсан юм шиг харагдах юм…Туранхай нь:
-Чи хамаг юмыг нь идээд байгаа юм чинь аргагүй ш дээ…

Нэг эр мөнгөтэй түрийвчээ эрнэ. Эхнэр:
-Чи пиджакныхаа гадна хармаанд үзсэн үү?
-Үзсээн…
-Дотор талын хармаанд нь?
-Үзсээн.
-Өмднийхөө хармаанд үзсэн үү?
-Үзээгүй ээ…
-Яагаад?
-Байхгүй бол цус харваад үхчих байх гэж айгаад байна!

Хоёр эр уулзав…
-Чи архины үнэр дардаг арга мэдэхгүй биз? Эхнэр архи уусныг мэдчихвэл алах гээд байна.
-Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Ганцаараа уусан гахай таргалдаггүй гэдэг л үг мэдэх юм байна…

Ирак. Америк харуул, нэгэн америк хүнийг зогсоов.
-Та бичиг баримтаа шалгуулна уу… Баярлалаа… Та арай өөр газраар зугаалсан нь дээр байх,
-Яагаад, энэ чинь олон нийтийн зугаалганд зориулсан цэцэрлэгт хүрээлэн ш дээ…
-Тийм ээ, гэхдээ энэ бол зөвхөн иракчуудад зориулсан цэцэрлэгт хүрээлэн.
-Ойлгосонгүй, Сэр!
-Ойлгож ядаад байх юмгүй, бид энэ хүрээлэнг минажуулчихсан юм!

Захирал шинэ нарийн бичгийн даргаа, шүлсээ залгин ширтэнэ… Боловсон хүчний дарга нь захирлынхаа чихэнд шивнэнэ:
-4 хүүхэдтэй шүү дээ. Захирал:
-Юу, ийм залуухан сайхан хүүхэн 4 хүүхэдтэй гэж үү?
-Үгүй ээ, та чинь 4 хүүхэдтэй шүү дээ…

Зуслангийн хашаанд нэг нохой ногооны талбайд хүрз барин ажиллана. Хөршийн нохой:
-Чи хэзээ ийм ажил хийгээд сурчихав?
-Гэрийн тапочки зөөхөөс л эхэлсэн дээ…

Хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах тухай

Хязгаарлагдмал хариуцлагатай компани  байгуулахад ямар дэс дарааллаар явах ёстой вэ? Хаанаас мэдээллээ авах вэ? гэсэн асуулт бол хүн бүрийн толгойд шууд л бууна.
Эхний ээлжинд шууд танидаг хүмүүсээсээ ХХК хэрхэн байгуулах талаар асууж эхлэнэ шүү дээ!
Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 100 айлын хойд талд байрлалтай байгаа бөгөөд өдрийн цагаар очиход үнэхээр хүндрэлтэй газар, за арай гэж явж очино машинаа тавих газар олдохгүй бас хэцүүхэн. Дор хаяад л 30-40 минут өнгөрөөх бол энүүхэнд. За тэгээд эхний ээлжинд компанийхаа нэрээ сонгох хэрэгтэй эхний өдөр найзтайгаа явж байсан учраас чи дор хаяад 30-40 нэр бич чиний авах гэж байгаа нэр олдохгүй гэж билээ. Би санаандаа байсан Орлоо, Орлоо-Инфо гээд тоотой 5 нэр бичээд орсон. Миний хажууд байсан залуу 2 хуудас дүүрэн нэр биччихсэн зогсож байгааг хараад гайхаж л байлаа. Эхлээд зүтгүүлсэн Орлоо нэрийг минь зөвшөөрсөнгүй. Оллоо гэж байгаа учир нэг үсгийн зөрүүтэй олгохгүй гэнэ. Харин ашгүй Орлоо-Инфо нь байж таараад Орлоо-Инфо ХХК нэртэй боллоо доо. Ер нь бол нэрний асуудал бол хэцүүхэн болсон юм билээ дээ. Шинээр компаниа байгуулах гэж байгаа хүмүүс нэр сонгохдоо маш сайн бодож хэтийн хараатай нэр сонгож байгаа эсэхийг нь шалгуулах юм билээ. Яг домайн нэр дуусаж байгаатай адил Монголд компанийн нэрийн нөөц дуусаж байгаа гэлтэй. Гэхдээ та энд дарж Хуулийн этгээдийн улсын бүргэлд бүртгэгдсэн аж ахуйн нэгжийн нэрийн сангаас хайлт хийх боломжтой бөгөөд энэ нь байнга шинэчлэгдэхгүй гэхдээ хэдэн сарын өмнөхөөс хайлт хийж болох юм билээ.
 За ингээд нэрээ шүүлгүүлчихлээ одоо яaх билээ?
Компанийнхаа албан ёсны дансаа нээлгэнэ дээ. Тэгээд улсын тэмдэгтийн хураамж төлнө тэр нь 22500 төгрөг. Дансаа нээлгээд дор хаяж 20000 төгрөг байршуулна. Тэрний баримт нь хэрэг болно шүү! Эдгээр зүйлс бол нэг их удаад байхгүй. Эдгээрийг хийсний  дараа дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Хараад л шууд за юу вэ л гэж дуу алдaна даа. Дуу алдан бичиг баримтын жагсаалыг харж зогсож байхад чинь хажуунаас чинь шинэ компани байгуулахад туслана гэсэн хүмүүс өөрт чинь нэрийн хуудсаа санал болгоно. Тэд бол  Иргэний бүртгэл мэдээллийн хийх ёстой ажил дээр шууд дүгнэлт хийж болохуйц, завсар зайгаар нь ашиг харан зогсож буй хүмүүс. Тэд таны хийх ёстой бичиг баримтуудыг бэлтгэж өгөөд л 140.000 төгрөг авна. Өөрөө бэлдвэл үнэгүй шүү дээ! Би өөрөө хийж үзье гээд гүрийлээ л дээ, тэгсэн ч болсон юм. За ийнхүү ямар бичиг баримт бүрдүүлэх ёстойг та доороос харж болно. ХХК байгуулахад шүү дээ!

Хязгаарлагдмал хариуцлагатай компани

    1. Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл (УБ-03) (3 хувь, гарын үсгийн хэв маягийг наториатаар гэрчлүүлсэн байна) -  энэ маягтыг шууд нэр шүүлгэх үед өгнө 3 хувь гэж байгаа мөртлөө 2 хувь л хэрэг болж байна лээ, 3 бөглөхөд илүүдэхгүй шүү!
   2.  Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас (УБ-09) анх нэрээ шүүлгээд авахад чинь энэ олгогдoно
   3.  Эрх бүхий байгууллагаас гаргасан шийдэвр (2 хувь)  - Татаж авч болох линкийг энд дарж үз!
   4.  Хуулийн этгээдийн дүрэм (гэрээ) (2 хувь) -  Татаж авч болох линкийг энд дарж үз!
    5. Хуулийн этгээдийн харилцах данс нээсэн тухай мэдэгдэл (УБ-10) Нэрээ авсан маягттайгаа Банк дээрээ очиж дансаа нээлгээд энэхүү маягтийг авна.
    6. Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх бол эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн хуулбар - хэрвээ таны эрхлэх гэж буй компани тусгай зөвшөөрөл шаардагдах бол үүнийг авна, хэрэв үгүй бол хэрэггүй!
    7. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт - Улсын тэмдэгт төлнө банкинд очиж 22500 төгрөг тушаан төлсөн баримт авна.
  8.  Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн анкет (2 хувь) - анкетаа бөглөөд цээж зураг хэрэг болно доо, тэр хавиар цээж зураг авдаг газар олон. Ер нь та түрийвчиндээ байнга хэд хэдэн цээж зурагтай явахад гэмгүй адаглаад л банкинд данс нээлгэхэд цээж зураг нэхдэг юм билээ.
   9. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч нарын иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын хуулбар (2 хувь) - ар өвөргүй иргэний үнэмлэхээ копи хийнэ дээ, дээш доош нь харуулахгүйгээр
  10.  Эхлэлтийн тайлан тэнцэл (3 хувь) - та энд дарж ороод татаж авч болно, бас л 2 хувь шаардлагaтай байсан тэгэхдээ 3 хувь илүүдэхгүй!
   11. Харьяалагдах татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тодорхойлолт (ТБ-04) энэ нь дээрх бичиг баримт бүрдүүлэн өгсөний дараа гэрчилгээгээ авахаас өмнө харьяалагдах дүүргийнхээ татварын албанд бүртгүүлэн авах бичиг баримт юм байна лээ!
    12. Бусад холбогдох баримт бичиг (хөрөнгийн жагсаалт, бэлэн мөнгө тушаасан баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар гэх мэт) - Хөрөнгийн жагсаалтын маягтыг бас онлайнаас татаж авах боломжтой
    13. Баримт бичгийг хийж хадгалах, архивын шаардлага хангасан хавтас (1 ширхэг) - энэхүү хавтас нь 1000 төгрөгөөр хажууханд нь зарагддаг ба бүх бичиг баримтаа дэс дарааллынхаа дагуу хавтсанд үдэн байрлуулсан байна.
Анхаарах зүйлс:

-Бүх зүйлсээ алдаагүй дэс дараалалтай байрлуулан хийнэ.
-Бичиг баримтан дээр ямар нэгэн алдаа гаргаж болохгүй!
-Гаргасан алдаагаа баллуурдан эсвэл дарж бичиж болохгүй!
-Хэдэн хувь гэсэн байна яг тэр хувиудаар нь хийсэн байна. Хавтсандаа нэг нэг хувь. Үлдсэнийг нь тусд нь байлгана.
-Хэрвээ та бичиг баримтаа дутуу бүрдүүлэн очих аваас цаг, уцаараа барна  гэсэн үг шүү! -Тэгээд эдгээр зүйлсээс хаширч заавал илүүдээ гарсан 140.000 төгрөг хүнд өгч хийлгэх шаардлага байхгүй гэдгийг сайтар анхаарна бизээ!
-Хэрвээ онлайнаар эдгээр маягт бичгүүдийг авах боломжгүй бол yлсын бүртгэлийн ерөнхий газрын баруун талд арьс өнгөний эмнэлгийн урд байрлах түргэн зурагчинд ороод маягтууд байна уу асуугаарай нэг хоёр мянган төгрөгөөр хувилж хэвлээд гаргаад ирнэ.
- Ажил хөөцөлдөж байгаа юм чинь дор хаяж 3-5 цагийн нөөцтэй явахаа мартуузай!
- Оочир гэж утгаа алдсан газар, нэг нэгэндээ захиад л би энд байсан гээд л нэмэгдээд байна. Бүүр наалдаад л зогсчихно.
 Нэг англи авгай нөхөр 2 компаниа байгууллахаар миний мэдэхийн 6 удаа эргэж буцаж байлаа. Тэрхүү нөхөртэй нь ярилцаж таньд хэр хүндрэл гарч байна даа? Англид хэр байдаг вэ гэтэл:
 - Англид амархан тэгэхдээ та нар тэнд очвол хэцүү байх л даа, тиймд би адилхан л байгаа байх гэж хариулж билээ.

  Ядахдаа бүртэл.мн дээр нь ямар англи хэл дээр тайлбар нь байгаа биш.
 За ингээд бичиг баримтаа хүлээлгэн өгөөд 5 өдрийн дараа татварын маягтаа авж очоод оочиргүй шууд гэрчилгээгээ авна даа.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны вэб бол http://www.burtgel.mn/  юм хайхад жаахан хэцүү. Гэxдээ мэдээлэл нь байгаа ч ойлгомжгүй болохоор энд мэдсэн харсан хийснээ сийрүүлэн бичлээ!
Манай блогт тавтай морил!

Хуудас

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks

Чат

Хандалт

Санал асуулга

[Zoo-ParK] By:DuCk!. Powered by Blogger.

- Copyright © .